2022 оны 8 сарын 11
19.8°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОН ГАРСНААС ХОЙШ ОРХОН АЙМАГ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, ӨДӨРЛӨГТ НИЙТ 137 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус тэгш бус байдлыг газар авахуулахгүй шударга байх, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдэг шаардлага тавьж жагсаал хийсэн. Үүний дараа УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж  2022 оны төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх зэрэг тогтоолын төсөл боловсруулж, батлуулсан.

Хэмнэлтийн горимын хуулийн 15.2.3-т сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх: 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон.

Гэвч Орхон аймгийн Засаг дарга энэ хуулийн хэрэгжилтийг зөрчиж  энэ оны 4 болон 5 дугаар сард зургаан төрлийн хөрөнгө гаргах захирамж гаргаж сургалт үйл ажиллагаанд 73,799,500 төгрөгийн төсөв баталсан байна.

Хэмнэлтийн горимын тухай хууль зөвхөн 2022 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм биш 2021 онд ч мөн энэхүү хуулийн заалт хэрэгжиж байсан.

Гэтэл 2022 оны нэгдүгээр улиралд 5 захирамж гаргаж, зөвлөгөөн, хурал зохион байгуулахад нийт 64,095,300 төгрөгийн төсөв зарцуулжээ.

About Post Author