2022 оны 7 сарын 7
14.0°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Хотын ногоон бүсэд буусан малчин өрхүүдэд  мэдэгдэл хүргүүлж байна 

Баян-Өндөр сумын Засаг даргын А/85 дугаартай “Сумын нутаг дэвсгэрийн ногоон бүсийг хамгаалах, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид мал сүргийг бэлчээхгүй байх, үйлдвэрийн эзэмшлийн газарт малчин, мал бүхий айл өрхүүдийг суурьшуулахгүй байх” захирамжийн дагуу ногоон бүсэд бууусан малчин өрхүүдэд албан мэдэггдэл хүргүүлж байна. 
    Өнгөрсөн тавдугаар сарын 11-нээс  энэ сарын 13-ныг хүртэл нийт 13 өрхөд мэдэгдэл хүргүүлжээ. Түүнчлэн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийг тойрон буусан гадны аймаг сумдын 10 малчин өрхөд А/85 захирамжийн дагуу “Албан мэдэгдэл” хүргүүлжээ. 
Хотын ногоон бүсэд нэвтэрсэн малыг ногоон бүсээс гаргах ажлыг ХТГ, ЦНБГ, Багуудын ажлын албадтай хамтарч гүйцэтгэж байна.