2022 оны 7 сарын 7
14.0°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Онцлох дипломтой төгссөн найман оюутан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах урилга авлаа

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын 23 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жил түүхэн хөгжлийн жил байв. Ахлах сургуульд анх удаа 9-р ангид элсэлт авч, төгсгөн суурь боловсролын гэрчилгээ олгож буй бол Кембриж хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөл, Чанарын менежментийн олон улсын стандартыг баталгаажуулсан нь сургалтын үйл ажиллагаанд нэгэн шинэ хуудас нээснийг Д.Зоригтхүү захирал хэлсэн үгэндээ онцлов

Мөн 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсөж буй онц төгсөгч оюутнууд уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардлаа