2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ ӨССӨӨР БАЙНА

Манай улсын хил гааль хаалттай байгаа энэ цаг үед иргэдийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байна. Тухайлбал, өргөн хэрэглээний 20 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамгийн бага нь 20 гаруй хувиар, хамгийн их нь 60 гаруй хувийн өсөлттэй байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар төдийгүй амжиргаагаа залгуулахад хүндрэл учирч байна.

Орхон аймгийн статистикийн газраас долоо хоног бүрийн гурав дахь өдөр болгон өргөн хэрэглээний 20 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд судалгаа хийдэг. Судалгаа хийхдээ Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа долоон салбар нэгжээс үнийн дүнг авч харьцуулдаг байна. Тухайлбал,  үнээний шингэн сүүг өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг литр нь 25 хувиар, үхрийн ястай мах нэг кг нь 1.4 хувиар, АИ-92 бензин 3.1 хувиар, дизель түлш 3.6 хувиар, А-80 4.1 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлт гарсан байна.

Манай улс дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа бол, импортоор ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа юм. Тухайлбал, хил гааль хаасан байгаа энэ цаг үед бараа бүтээгдэхүүний нөөц багасах, түүнийхээ хэрээр үнэ нь өсч байгаа юм. Энэ нь манай улсын бараа бүтээгдэхүүнүүд гадны улстай шууд хамааралтай гэж дүгнэж болох юм.

About Post Author