2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ӨНГӨРСӨН ОНД ОРХОН АЙМГААС 1000 ОРЧИМ ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДЖЭЭ

Өнгөрсөн 2021 онд Орхон аймгийн 1000 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. энэ жил 40 орчим тэрбум төгрөгийг Орхон аймгийн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээлээр олгоно гэж БХБЯ-ны орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Б. Батболд хэллээ. Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулж 20 хувь болгох хууль эрх зүйн орчин бүрдсэн. Иймээс зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг дэмэгдүүлэх асуудал удаашралтай байна . Учир нь иргэдийн тэтгэврийг нэмсэнтэй холбогдуулан улсын төсөвт өөрчлөлт орсон. Тиймээс  тодорхой хөрөнгийн асуудал шийдэгдэхээр батлан даалтын асуудал ч мөн шийдэгдэнэ гэсэн юм.

2021 онд Сангийн яамнаас 3 тэрбум төгрөгийг барилгын салбарт зарцуулахаар  төлөвлөжээ. Үүний 2 тэрбум төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд зарцуулах ба өнгөрсөн жил 1 тэрбумыг зарцуулсан. Үлдсэн 1 тэрбум төгрөгийг 2022, 2023 онд хувааж хувиарлах юм. Зээлийн 30 хувийг орон нутгуудад хувиарлах төлөвлөгөө гарчээ.

About Post Author