2022 оны 10 сарын 6
6.1°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Өдөрт 30 гаруй золбин нохой устгаж байна

Сүүлийн үед золбин ноход хэмээн нэрлэгдэх эзэнгүй нохдын тоо өссөөр байна. Зөвхөн гэр хорооллоор харагддаг байсан золбин ноход одоо хотын төв, гудамж талбай гээд хаа сайгүй тэнүүчилж  олноор цугларах тохиолдол ихсэх босон. Иймээс золбин нохой устгалын талаар Хот тохижуулах газрын дарга Б. Оюунбаяраас тодрууллаа.

Нохойнуудын ороо орж олноор цугларах ихэссэн тул Хот тохижуулах газраас 14 хоногийн аян зарлаж золбин нохойг устгаж эхэлжээ. Одоогийн байдлаар 260 гаруй нохой устгасан байна. Энэ амралтын өдрөөр Цагдаагийн газартай хамтран бүх багуудаар нохой устгалын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Иргэд нохой олноор цуглаж байгаа газар болон золбин нохойн талаарх мэдээллийг Хот тохижуулах газарт өгч устгуулж бол

About Post Author