2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх зорилго бүхий БОЭТ-ийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих төв” өнөөдөр нээлтээ хийлээ.  Иргэдийн Эрүүл мэндийг дэмжих төв  ашиглалтад орсноор  БОЭТ-ийн ачааллыг бууруулж, орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээндээ иргэд түргэн шуурхай, төв тухтай хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тоо хэмжээг нэмэгдүүлж, боловсон хүчнээ бэлтгэн тэлэх гээд олон талын ач холбогдолтой юм. 

Тус төвийн  засвар үйлчилгээнд Эрүүл мэндийн яамнаас 180 сая, орон нутгийн төсвөөс 280 гаруй сая төгрөгийг шийдвэрлэж ийн ашиглалтад орууллаа.  Улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан байна. Тухайлбал, ясны сийрэгжилтийг оношлох, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат  мөн зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат  зэрэг өндөр үзүүлэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төв ашиглалтад орсноор шинээр  16 ажлын байр бий болж байна. 

About Post Author