2022 оны 8 сарын 11
19.2°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭМЖЭЭНД ЗАРАГДАЖ БАЙГАА ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

Planting tree on green globe for arbor day, world environment conservation and csr concept: Elements of this image furnished by NASA

Бүх нийтээр мод тарих өдөр энэ сарын 14-нд тохиож байгаа. Энэ жил гэр хорооллын иргэд хашаандаа 5-аас доошгүй мод тарих буюу 65 мянган мод тарьж ургуулах бол орон сууцны иргэд аймаг сумаас зааж өгсөн газарт зохион байгуулалттайгаар гэр бүлийн модоо тарих юм. Мөн олон төрлийн модыг амжилттай тарьж, ургуулсан иргэдийг урамшуулна. Урамшууллын санд нийт 40 сая төгрөг төсөвлөгджээ.

Аймгийн хэмжээнд нийт 12 иргэн, аан, нөхөрлөл модны тарьц, суулгац худалдаалж байна. Тарьц, суулгацын хувьд 20 орчим нэр төрлийн мод худалдаалагдаж байгаа бөгөөд өндөр хэмжээнээс хамаараад үнэ нь өөр өөр байна. холбогдох хүний дугаар болон үнийн мэдээллийг доорх зургаас харна уу !!!

Дашрамд дурдахад мод тарих заавар зөвлөгөөг иргэд багийн хэсгийн ахлагчаас авах боломжтой. Учир нь тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бүх багийн хэсгийн ахлагч нарт мод тарих дараалал, заавар зөвлөгөөг өгч, 14 хоногийн түргэвчилсэн сургалтад хамруулсан байна.

About Post Author