2022 оны 8 сарын 11
19.7°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

“ЭРДЭНЭТ ХОТЫН БОЛОН АНХДАГЧ ИЛГЭЭЛТИЙН ЭЗДИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

12-р сарын 10-ны өдөр 

09:30 – Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол /Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд/

08:00, 13:00  – Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад “Эрдэнэтийн алдартнууд” сэдвээр хичээл заах /аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцоно./  

11:30 –  Баян-Өндөр сумын “Энхжинмандариваа” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын нээлт /Их залуу багт/      Орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Батлут оролцоно. 

12:30  – Баян-Өндөр сумын “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын нээлт  /Булаг багт/ 

13:30 – Баян-Өндөр сумын “Баянцагаан багийн төрийн үйлчилгээний цогцолбор байр”-ны нээлт  /Баянцагаан багт/ 

10:00 – 13:00   – Соёлын яамны ажлын хэсгийн цуврал сургалт, “Соёлыг түгээе” аяны хаалтын үйл ажиллагаа / Хүүхэд залуучуудын театрт /

16:00  – Үндэсний бөхийн барилдаан /Биеийн тамир спортын газрын “Б” зааланд

16:00  – Урчуудын эвлэлийн харьяа Орхон аймгийн Зураач, урчуудын холбооны Уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт /Хүүхэд залуучуудын театрт/ 18:00-20:30 цагт  – Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очирын “Аялгуут лекц” арга хэмжээ /Уурхайчин соёлын ордны Их танхимд/

12-р сарын 11-ний өдөр

09:30  – Монголын гэрэл зурагчдын холбооны Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт /Уурхайчин соёлын ордны 1-р давхарт/ 

10:00 – Дүрс оношилгооны тасгийн танилцуулга, ангиографийн нээлт /БОЭТ-д/

10:30  – Анхдагч илгээлтийн эздийн хөшөөнд болон Найрамдал өндөрлөгт цэцэг өргөх үйл ажиллагаа 

11:30  – Эрдэнэт хотын болон анхдагч илгээлтийн эздийн өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт /Уурхайчин соёлын ордны Их танхимд/ 

14:30  -Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллагын нэрэмжит дурсгалын хөшөөний нээлт /Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд/ 

17:00  – Баян-Өндөр, Жаргалант сумдын Соёлын төвүүдийн уран бүтээлчдийн  үнэ төлбөргүй тоглолт /“Хэмнэл”, “Эгшиглэн”, “Аялгуу”, “Баян-Өндөр”, “Баянцагаан”, “Жаргалант” соёлын төвүүдийн байранд/

Эрдэнэт хотын болон  анхдагч, илгээлтийн эздийн өдрийг угтсан 

бусад үйл ажиллагаа

12-р сарын 10, 11, 12 -ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сархиа цанын бааз үнэ төлбөргүй ажиллаж, 

12-р сарын 11-ний өдөр аймгийн Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, 

12-р сарын 11-ний өдөр Орхон аймаг Эрдэнэт хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л эмийн сангууд дархлаа дэмжих амин дэмүүдийг 10 хувийн хямдралтай худалдаална. 

About Post Author