2022 оны 8 сарын 11
19.7°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

‘ЭРДЭНЭТ МЕДИКАЛ’ ЭМНЭЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БОЛОН МАГДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэ медикал эмнэлгийн төслийг эхлүүлж 2016 онд ашиглалтад оруулсан. Гэвч тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан удирдлагууд хууль зөрчиж “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Эрдэнэт медипас” болгон нэрийг нь өөрчилж хувьчилсан. Засгийн газраас энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, тус эмнэлгийг буцаан төрийн өмчит болгон Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн юм. Иймээс “Эрдэнэт медикал” эмнэлэг шинэ нэр дээрээ эмнэлгийн үйл ажиллагаа явуулхад шаардлагатай баримт бичгүүдээ гардан авсан юм.

“Эрдэнэт медикал” эмнэлэг өнөөдрийн байдлаар 8 тасаг, 19 кабинеттай нийт 157 ажилтан, эмч, сувилагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү эмнэлгийн удирдлага, санхүү, төлөвлөлтийн тал дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хангах бол, ажил мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэжлийн бодлого талаас нь ЭМЯ-аас хангахаар болжээ.

Мөн эмчилгээ үйлчилгээ,үзлэг, шинжилгээний үнэ тариф хуучин үнээрээ байх бөгөөд тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж, гйүцэтгэх захирал томилогдсоны дараа үнэд өөрчлөлт орж магадгүй гэж тус эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Л.Туул ярьсан юм.

About Post Author