2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж байсан эрдэнэт медипас эмнэлэг нь сарын өмнө Эрдэнэт үйлдвэрийн харъяа эмнэлэг болсон. тиймээс нэрийг нь сольж эрдэнэт медикал гэж нэрлэсэн.  Тус эмнэлэг нэг сар орчим хугацаанд эмчилгээ үйлчилгээгээ хийгээгүй  байсан ба эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын тушаал шийдвэрийг үйл ажиллагаа түр зогсоосон юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд эрдэнэт медикал эмнэлгийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаа хэвийн явуулах чиглэл өгсөн байна.

Иймээс өнөөдрөөс эхлэн Эрдэнэт медикал эмнэлэг өвчтөнүүдээ авч үзлэг оношилгоогоо өмнөх шигээ явуулж эхлээд байна. гэсэн хэдий ч иргэдэд үйлчлэх үзлэг, үзлэгийн төлбөрийн талаар одоохондоо ямар нэг чиглэл өгөөгүй учир урьдынх шигээ төлбөртэй үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашдаа хэрхэн ажиллах дагалдах хууль тогтоомж, шийдвэрүүд одоохондоо гараагүй байгаа тул тус эмнэлгээс яриа мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Тодорхой шийдвэр гарсан цаг тухайд нь дахин мэдээлэх болно.

About Post Author