2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж байна.
Бүртгэл өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүйг анхаарна уу.
Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол дурдсан хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна.
Шалгуулагчид
- Математик
- Монгол хэл
- Нийгэм судлал
- Англи хэл
- Физик
- Хими
- Биологи
- Газарзүй
- Орос хэл
- Түүх гэсэн 10 хичээлээс хоёроос дээш хичээл сонгох боломжтой.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Э.Чинбат: Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог