2022 оны 8 сарын 11
19.2°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Шүүгдэгчээс Э.Энхбат агсны гэр бүлд хоёр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхээ мэдэгдэв

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуурсан үедээ өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч талаас Э.Энхбат агсны гэр бүлд өөрсдийн гэр бүлийн захиран захируулах эрх бүхий хоёр өмчөө шилжүүлэн өгч байгааг өмгөөлөгч Л.Данзанноров хэлж байна. Өмнө нь Э.Энхбат агсны эмчилгээний төлбөрт 363,446,949,000 төгрөгийг хохирол дээр нэмж төлсөн баримт шүүх хуралдааны үеэр танилцуулсан байна.

About Post Author