2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Шугам сүлжээнд холбогдлоо

Цагаанчулуут багийн 29,30 дугаар гудам инженерийн шугам сүлжээнд холбогдлоо

Орхон аймагт хэрэгжиж байгаа  “Миний гудамж-Бидний гэр” төслийн хүрээнд  Рашаант, Наран, Булаг, Баянбулаг, Дэнж, Баянцагаан, Цагаанчулуут  зэрэг долоон багийн төлөвлөгдсөн хэсэгт  цэвэр, бохир усны төв шугамаас салбар шугам сүлжээ татах ажлыг хийж буй. 
      Цагаанчулуут багийн 29,30 дүгээр гудманд  38-89 диаметртэй, 5 хос, 1091 метр шугам хоолойг Цагаан зуун ХХК нэг тэрбум гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэв. Үүний үр дүнд тус багийн 70-100 өрх гудамнаасаа цэвэр, бохирын ус татаж хашаандаа ая тухтай амьдрах орчин бүрдлээ. 
     Өнөөдрийн  байдлаар Цагаанчулуут,  Булаг багт цэвэр, бохир усны төв шугамаас салбар инженерийн шугам сүлжээ татах ажил 100 хувь дуусаж, бусад багт 35  хувийн гүйцэтгэлтэй байна.

About Post Author