2022 оны 8 сарын 11
19.7°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

“ЧАДВАРЛАГ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨР ОРХОН АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт”-тай хамтран “Чадварлаг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Оюуны элч” манлайлагчдыг бэлтгэж эхэллээ.

“Оюуны элч” манлайлагчид нь салбар бүртээ зөв хандлага, ур чадвараараа бусдыгаа уриалан дуудаж Эрдэнэт хотынхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах юм. Эдгээр элч нарыг “Олон Улсын хөгжлийн институт”, Хүний нөөцийн аудитын байгууллагын  мэргэжлийн багш нар үе шаттай сургалтанд хамруулж бэлтгэх юм.

“Оюуны элч” манлайлагч бэлтгэх урт хугацааны хөтөлбөрт салбар бүрийн төлөөлөл хамрагдах бөгөөд өнөөдөр Эрдэнэт хотын 1600 гаруй багш нарын төлөөлөл оролцож байна.

Түүнчлэн салбар бүрийн “Оюуны элч” нар нь Олон Улсын NCS стандартын сургалтын агуулгыг судалж  зөв хандлага, ур чадвараар манлайлах-Чадварлаг Эрдэнэт хүн болж бэлтгэгдсэнээр нийгэмдээ оролцоотой, өндөр бүтээмжтэй, бусдыгаа сайнаар үлгэрлэн, дагуулагч,  манлайлагч, нөлөөлөгчид  болох юм.

About Post Author