2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэлээ

ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Орхон аймаг ч жил бүр тогтмол тэмдэглэн өнгөрүүлж, хүндэт доноруудаа алдаршуулдаг билээ. Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг ЭМГ, АЗДТГ, Орхон аймгийн УЗН-ээс хамтран “Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая” уриан дор “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

About Post Author