2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ЦАР ТАХЛЫН ДӨРВӨН ДАВЛАГААГ АМЖИЛТТАЙ ДАВСАН ЭМЧ, АЖИЛЧИД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

   Дэлхий даяар тархсан цар тахлын дөрвөн давлагааг амжилттай давж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эмч, эмнэлгийн ажилчдыг шагнаж урамшууллаа.

Орхон аймгийн оны шилдгийн шилдэг эмч буюу “Зэс Эрдэнийн Чагнуурт эмчээр” БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч клиникийн профессор их эмч  Б.Эрдэнэбулган тодорлоо.

Түүнчлэн ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалах” тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 11, ЭМЯ-ны жуух бичгээр 8, Орхон аймгийн ИТХ-н шагналаар 3, аймгийн Засаг даргын хүндэт тэмдгээр дөрвөн эмч, ажилчид шагнагдсан. Мөн Дэлхийн  эмч нарын өдөрт зориулсан цуврал арга хэмжээ болох “Uptodate программын хэрэглээг өргөжүүлье” ажил мэргэжлийн уралдаан, Эрдэм шинжилгээний хурлын шагналыг гардууллаа. “Uptodate программын хэрэглээг өргөжүүлье” ажил мэргэжлийн уралдааны Тэргүүн байранд А.Хатанбүүвэй ахлагчтай “Медипас доктор” баг орлоо.

2020-2022 оны хугацаанд аймгийн БОЭТ-өөс МУ-ын Хүний гавьяат эмч 2, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон 6, Алтан гадас 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 4, Засгийн газрын шагналаар 52 эмч, эмнэлгийн ажилтнууд төр засгаар алдар гавьяагаа үнэлүүлжээ.

About Post Author