Орхон аймгийн Хөх Монгол цогцолборыг буулгаж, хашааг нээлттэй болгох, зүлэгжүүлж, ногоон байгууламж тарьж иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөх боломжоор хангахыг иргэд хүссэн.
Хөх Монгол цогцолборын хашааг нь 475метр бөгөөд тухайн үедээ 275 сая төгрөгийн өтгөөр барьж байжээ. Үүнээс элэгдэл хорогдлыг нь хасвал 245 сая төгрөгийн хашаа болно. Хашааг буулгаад тээвэрлээд цэвэрлэхэд 59.5сая төгрөгийн өртөг гарна хэмээн Хотын захирагчийн албанаас тооцоолол гарсан байна.
Иймээс хашааг бүтэн буулгахгүйгээр орц гарцыг нэмэгдүүлж 8 болгохоор болжээ. Дотор талын тохижилтыг хэрхэн хийх талаар энэ долоо хоногт/ 2022.05.09-2202.05.15/ иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч тохижуулахаар болжээ.
Хөх Монгол цогцолборыг 2016 онд ардын уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх,аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор барьж байжээ. Гэвч орон нутгийн төсвөөс жил бүр 73 сая төгрөгийн санхүүжилт авдаг ч 96-120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж хэл ам дагуулсны улмаас 2021 онд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар татан буулгахаар шийдвэрлэсэн юм.








ХӨХ МОНГОЛ цогцолборын газраас таслан иргэнд олгосон байна. Түүнийг цуцлах. Янз бүрийн хөшөө дурсгал хэрэггүй ээ… сууж амрах зүлэгжүүлсэн ногоон талбай, үзэмжтэй, ногоон мод тарих…(Улиас биш)
Хашааг нь буулгаад битүү зүлэг болго
Ногоон зүлэг модтой байгууламж маш их хэрэгцээтэй байна. Аймгийн гол төв хэсэг учир бүх хүмүүст үзүүштэй, иргэд чөлөөтэй нэвтэрч орж гарч байдаг газар болгомоор байна.
Юуны өмнө иргэдээс санал хүсэлт авя шийдэж байгаад баярлаж байна.
Хашааг нь олон талаас нь гарч орж болохоор болгоод гэр бүлээрээ амарч зугаалах ногоон байгууламж, өндөр модод, амрах сандал, усан оргилуур байвал зүгээр. Элдэв тоглоом хэрэггүй ээ.
Хашааг буулгах санал гаргасан иргэн байнаа.Хашааг 8 хаалгатай болгох.болж өгвөл нураах хэрэгтэй.маш өргөн хашаа нь хэдэн мод ургамал тарих зайг эзэлж байгааг таашгүй.ногоон төгөл өндөр өндөр модд, сандал,мөн 2 жижиг усан оргилуур байвал болж бна.газараас зарсан гэж сонслоо цуцлаарай.элдэв дуу чимээ гаргадаг тоглоом,урлагын талбай хэрэггүй.үүдний постнд цагдаагын тэмдэг тавибал элдэв архи дарс уудаг хүмүүс орох нь гайгүй байх.мөн жорлон чухал.салхиний доор 2 орц гарц дээр нь ундаа,зайрмаг,гудамны хоол зардаг хүмүүс байвал зүгээр байнаа.шар хуас хэрэггүй шүү.нар сайн хаадаг модд хэрэгтэй.гадаа ханыг элдэв эрээн мяраанаар битгий будуулаарай.гоо зүйн хувьд үнэхээр муухай харагддаг юм билээ.сансар болон ийгль сургууль явган хүний замыг хашаалж олон жил боллоо.хашааг яаралтай авхуулмаар байнаа.
Бас нэг хүсэлт байнаа.энэ талбайг эрдэнэтд төгсөгчдийн холбооны нэрээр нэрлэж өгөөч.за өөр олон зүйлс байнаа гэхдээ одоохондоо эдгээрийг бичлээ…миний утас:99366666
та хөх монгол цогцолбор дээр очоод санал аа хэлээрэй
Хөх Монгол цогцолборын хашааг нурааж ногоон төгөл болгомоор байна. Иргэдийн тайван амгалан байдлыг хангасан газар болгох хэрэгтэй. Тэр эрсдэлтэй хашлага блок, бетон байгууламж үнэндээ хэрэггүй шүү дээ. Ер нь гадаадын жишиг хар!!! ямар гоё орчинд иргэд нь амар тайван амьдар ч бгааг нэг хараач.!!! Хотын төвөөр нэг хашаалсан хувийн байгуулгуудын хашааг бүгдийг нь буулгаж явган хүний орц гарцыг их болгох хэрэгтэй.