Хөх монгол цогцолборыг шинэчлэх, хашааг нь янзлах, орц гарц нэмэх тал дээр иргэдийн саналыг авч байгаа. Одоогийн байдлаар Хотын захирагчийн албанаас хэсэгчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Эхний ээлжид ЕБС-ын түүх, газарзүйн, СӨБ-ын багш нарын дунд хэлэлцүүлэг хийжээ.
Одоогийн байдлаар хашааг нураах, ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэх, усан оргилуур байгуулах, гудамжны хоол худалдаа эрхлэх боломжоор хангах, нэрэмжит ногоон төгөл байгуулах зэрэг саналууд ихэнх хувийг эзэлж байгаа юм.
Манай сайтын уншигчдын зүгээс мөн хэд хэдэн санал ирсэн. бид холбогдох албаныханд уламжилсан. Та бүхэн өөрсдийн саналаа хөх монгол цогцолборт очиж биеэр өгөх бүрэн боломжтой. Санал асуулгыг энэ сарын 18-ыг хүртэл авах юм. Асуулга дуусаад нэгтгэж хэрэгжиж болох дарааллаар нь эрэмбэлэн завсарлах юм.


Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Э.Чинбат: Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог