Улсын хэмжээнд ХАА-н тооллогыг 10 жилд нэг удаа хийх журамтай. 2012 онд ХАА-н анхны тооллогыг хийж байжээ. Орхон аймгийн Статистикийн хэлтсээс тооллогыг энэ сарын 14-ны өдрөөс Орхон, Булган аймгаас хийж эхэлсэн. “Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022”-т мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг түүврийн аргаар сонгож тооллогод хамруулна. Тооллогыг нийт 9 тоологч 14 хоногийн хугацаанд хийх ба Баян-Өндөр суманд 4, Жаргалант суманд 5 тоологч ажиллана.
Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын 616 өрх тооллогод хамрагдахаас 94 өрх хамрагдаж 15 хувьтай, 8 байгууллага хамрагдахаас 4 байгууллага хамрагдаж 50 хувьтай байгаа талаар Жаргалант сумын Засаг даргын орлогч Л.Учралт мэдээллээ.

Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ