2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ХҮҮХДИЙН БЭЛЭГ БООХДОО ХУГАЦАА ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Өнөөдөр Орхон аймгийн МХГ, Цагдаагийн газар борлон бусад холбогдох албанаас хугацаа нь дууссан болон хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, худалдаалах зөвшөөрөлгүй зэрэг зөрчилтэй 2 сая төгрөгийн 20 нэр төрлийн 70 кг хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа. Дээрх бүтээгдэхүүнийг аймгийн МХГ хүүхдийн баяртай холбоотой хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт хийх явцдаа хураан авчээ.

Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдсан бол иргэнд 500 мянган төгрөг, ААН-ийг 5 сая төгрөгөөр, хаяг шошгын зөрчилд 10 сая хүртэлх төгрөгөөр торгодог байна . Эхний ээлжид зөрчилтэй 2 компанид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

About Post Author