2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ХОВД АЙМГААС БУЙР НУУР ХҮРТЭЛ 3000 КМ ЗАМЫГ Д.ДАВААЖАРГАЛ ДУГУЙГААР АЯЛАЖЭЭ

Хүнд зорилго байвал зориг гарч ирдэг хэмээн ярих бүсгүйг Даваажаргал гэдэг. Тэрээр Ховд аймгаас Буйр нуур хүртэлх 3000 гаруй км замыг найзын хамт дугуйгаар аяласан байна. Тэд аялалаа 70 хоногийн хугацаанд үргэлжлүүлснээр зорьсон газраа хүрчээ. Нэг дугуйнд дунджаар 40-50 кг ачаа ачиж, араасаа машин дагуулахгүй аяласнаараа онцлог байсан хэмээн тэрээр ярьж байлаа.

Түүнийг анх дугуйгаар аялахад гэрийхэн нь эсэргүүцэж байсан бол зориг гарган аяллаа эхлүүлснээс хойш эргэн тойрных нь хүмүүс болон гэр бүлийн гишүүд нь дэмжиж эхэлснээс гадна тэрээр эргэн тойрныхоо хүмүүст дугуй унах, сэдлийг төрүүлж чаджээ

Даваажаргал өдөр тутамдаа дугуйгаар ажлаа амжуулдаг байна. Энэ нь эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна, цаг хэмнэдэг гэсэн юм. Харин Орхон аймагт дугуйн зогсоол болон зорчих зам ховор учир бэрхшээлтэй байдаг хэмээн тэрээр хэлж байлаа.

About Post Author