2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

УРТЫН ГОЛ БАГТ 260 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА

Орхон аймагт хэрэгжих орон сууцны төсөл 7 байршилд хийхээр төлөвлөгдсөнөөс эхний ээлжид уртын гол багт 260 айлын орон сууцны төсөл хэрэгжиж эхлээд байгаа юм.

Орхон аймагт хэрэгжих орон сууцны төсөл 7 байршилд хийхээр төлөвлөгдсөнөөс эхний ээлжид уртын гол багт 260 айлын орон сууцны төсөл хэрэгжиж эхлээд байгаа юм. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны орлогод нийцсэн орон сууц төсөл хөтөлбөрийн хүрээнд уртын гол, цагаанчулуут, их залуу, эрдэнэ, говил, оюут, баянцагаан багуудад нийт 2874 айлын орон сууц баригдах юм.

Гэр хорооллыг орон сууцжуулах, чанарын шаардлага хангахгүй барилга байгууламжид дахин төлөвлөлт хийх зэрэг ажлын хүрээнд өнгөрсөн жил 128 ажил эхэлснээс одоогоор бүрэн дууссан 102 ажил 60 аас дээш хувийн гүйцэтгэлтэй 13 ажил байна. Үүний нэг нь уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууц байна.

About Post Author