2022 оны 8 сарын 11
19.5°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

УЛААНБААТАР ХОТООС ОРХОН АЙМАГРУУ ЖИЛД ДУНДЖААР 700 ОРЧИМ ИРГЭД ШИЛЖИН ИРДЭГ

Орхон аймагт  энэ оны эхний 3 сарын байдлаар 368 хүн шилжин ирсний 41.8 хувь нь Улаанбаатар хотоос 22.8 хувь нь Булган аймгаас, 5.2 хувь нь Хөвсгөл аймгаас шилжин ирсэн байна.

Иймээс “Хүчирхийлэлгүй ирээдүй” төрийн бус байгууллага НҮБ-ын ын Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагатай хамтран шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл өгөх, ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад суулгах, гарааны бизнесийг дэмжин ажиллахаар болжээ.

Улаанбаатар хотоос Орхон аймагт 700 гаран өрх жил бүр шилжин ирдэг байна. Иймээс НҮБ-ын Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас тус байгууллагатай хамтран ажиллаж байгаа төрийн бус байгууллагын ажилчид болон зарим төрийн байгууллагын албан хаагч нарт шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулжээ.  

Орон нутгийн бодлогод шилжилт хөдөлгөөний асуудал тусгагдаагүй байдаг учраас шинээр шилжин ирсэн иргэдэд тухайн бүс нутагтаа суурьших, нийгмийн үйлчилгээ авах, ажилд орох зэрэг хүндрэлүүд учирч эхэлдэг. Шилжин суурьшиж байгаа иргэд эмзэг байдаггүй, шилжин суурьшсан бүс нутагтаа хөлөө олж чадаагүйгээсээ болж эмзэг байдалд өртдөг хэмээн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг ярлаа.

Иймээс тухайн иргэнд шилжилт хөдөлгөөн хийхээс өмнө үнэн зөв, цэгцтэй мэдээллээр хангах, шилжиж ирсний дараа сонгогдсон төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид хамтран үйлчилгээ үзүүлэх юм.

About Post Author