2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН ДУНД МОНГОЛ БИЧГЭЭР АЛТАН ХОНХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Үндэсний бичиг үсгийн баяр-2022” аяны хүрээнд аймгийн соёл урлагийн газар, номын төв хамтран олон ажил зохион байгуулж байна. уг баярын хүрээнд төрийн байгууллагын албан хаагч нарын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн уралдааныг зохион байгууллаа.

Уралдааныг зохион байгуулахаас өмнө төрийн байгууллага дээр зөөврийн номын санг тав хоног ажиллуулжээ. Номын сан ажиллуулах сүүлийн өдөр нь Монгол бичгээр “Алтан хонх” уралдааныг зохион байгуулж 1-2 хүнийг шалгаруулж дараагийн шатанд оролцох урилга өгсөн байна. Уралдааны 2-р шатанд 30 гаруй албан хаагч оролцсон байна. Монгол бичгээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Тэмцээний 1-р байранд аймгийн ОБГ-ын Э.Эрдэнэтбат, 2-р байранд МХГ-ын байцаагч П.Алтанжаргал, 3-р байранд БӨС-ын ЗТДГ-ын мэргэжилтэн О.Булган-Эрдэнэ тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

About Post Author