2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ

Хөдөөгийн жаахан бор хүү тугалын зэлнээс барилгын компанийн талбай хүртэл хүч үзэн, өсөн дэвжиж яваа Ч.Тогтохбаярыг танилцуулж байна. Тэрээр хүүхэд ахуй насандаа бусдын адил хөдөөгийн жирийн нэгэн малчин айлд өсөж торнижээ. Тугал эвлэгэх хугацаандаа бодсон бяцхан хүүгийн мөрөөдөл биеллээ олж, өнөөдөр сантехникийн инженер барилгын компанийн захирал болтлоо өсөн дэвжижээ. Ингээд та бүхэнд Ч.Тогтохбаяртай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та аль нутгийн хүн бэ ? Хүүхэд ахуй насаа хэрхэн яаж өнгөрүүлэв ?

Сайн. Сайн байна уу. Би Дорноговь аймагт төрж, өссөн. Манай аав, ээж хөдөөний хүмүүс. Бусдын адил хонь хариулж, тугал эвлэгэж, адууны захад л хүн болсон доо.

Хүүхэд байхдаа мөрөөддөг мөрөөдөл тань юу байв?

Хүүхэд байхдаа тугал эвлэгэхдээ бодсон бодол минь биеллээ олсон. Бага байхдаа сантехникийн инженер болох мөрөөдөлтэй байлаа. Барилгын цэвэр, бохир усны систем бол хамгийн чухал амин сүнс. Хэдий сайхан барилга байгаад цэвэр, бохироо шийдэж чадаагүй бол хэрэг нь гарахгүй. Тиймээс бага байхаасаа мөрөөдсөн сантехникийн инженер хэмээх мэргэжлийг эзэмшиж бэлтгэгдсэн боловсон хүчин болж гарч байлаа.

Таны ажил хөдөлмөрийн гараа хаанаас эхэлсэн бэ?

Би сургуулиа төгсөөд 2002 онд Дорноговь аймгийн МСҮТ-д сантехникийн инженер, гагнуурын багшаар ажиллаж эхэлсэн. Нийт 10 жилийн хугацааг хүүхэд шуугилдсан эрдмийн их өргөөнд өнгөрүүлсэн. Хүүхэдтэй ажиллах хамгийн гоё. Учир нь гэвэл хүүхэд гэдэг өөрөө цагаахан ертөнц байдаг. Дөнгөж дунд ангиа төгсөөд ирсэн хүүхдүүдэд хичээл ном зааж , цаашдын амьдралд

Би сургуулиа төгсөөд 2002 онд Дорноговь аймгийн МСҮТ-д сантехникийн инженер, гагнуурын багшаар ажиллаж эхэлсэн. Нийт 10 жилийн хугацааг хүүхэд шуугилдсан эрдмийн их өргөөнд өнгөрүүлсэн. Хүүхэдтэй ажиллах хамгийн гоё. Учир нь гэвэл хүүхэд гэдэг өөрөө цагаахан ертөнц байдаг. Дөнгөж дунд ангиа төгсөөд ирсэн хүүхдүүдэд хичээл ном зааж, хүүхэд бүртэй тулж ажиллаж цаашдын амьдралд нь гишгэх алхам суурийг тавьж өгдөгөөрөө энэ мэргэжлийн онцлог, сайхан нь мэдрэгддэг. Дорноговь аймгийн МСҮТ-д ажиллаж байх хугацаандаа улсын хэмжээнд хэрэглэгдэх сурах бичгийг бичиж байсан. Хэдий одоо би ажиллахгүй байгаа ч гэсэн тэр ном намайг орлоод сургуульдаа үлдсэн дээ.

Сургуулиа төгсөөд багш болсон. Харин одоо бол барилгын компанийн захиралаар ажиллаж байна. Энэ талаар та бидэнтэй хуваалцаач.

Дорноговь аймгийн МСҮТ-д 10 жил ажиллачихаад барилгын салбар луу хүч үзье гэж бодогдсон. Анх төрөлх аймагтаа халаасандаа 10 сая төгрөгтэйгөөр 2,2 тэрбум төгрөгийн барилгын ажилд ханцуй шумлан орж байлаа. Тухайн үед надад 10 сая төгрөг, залуу насны зориг, эрч хүч, хийж бүтээе гэсэн сэтгэл л байсан. Өөр юу ч байгаагүй. Зоригтой байсан тулдаа тухайн барилгыг ард иргэдэд чанартай бөгөөд цаг тухайд нь хүлээлгэн өгсөн. Үүнээсээ илүү их урам авч дараагийн аймгаа Эрдэнэт хот гээд сонгоод ирсэн. Ажлаа эхлүүлсэн байна. Анх Эрдэнэт хотод шилэн фасатны ажил гүйцэтгэхээр ирсэн бол одоо орон сууцын барилгыг эхлүүлээд явж байна.

Эрдэнэт хотод ирээд нилээн хугацааг өнгөрүүллээ. Ямархуу санагдав ?

Эрдэнэт хот бол залуучуудын хот гэдэг утгаараа их цэвэрхэн, тайван, түгжрэлгүй, хоггүй ийм хот байна. Энэ хотод өөрийн загвар, үзэмж, хийц бүхий орон сууц барьж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Эрдэнэт хотод байгуулж байгаа орон сууцын давуу тал нь юу вэ ?

Манай барилга Сансар худалдааны төвийн чанх ард талд баригдаж байгаа Хан Эрдэнэ хотхон. 5100 метр талбайд гурван блок орон сууц баригдана. Нийт талбайн 30 хувьд орон сууц баригдах бол 70 хувьд ногоон байгууламж байхаар зураг төсөв батлагдсан. Тухайлбал 70 хувийн ногоон байгууламждаа автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, мод бут сөөг байна

Таны мөрөөдөл юу вэ ? Нууц биш бол

Би өөрийн загвар, хийц, өнгө үзэмжтэй чанартай барилга орон сууцнуудыг 21 аймаг бүрт сүндэрлүүлэх том мөрөөдөлтэй. Арван жилийн дотор гэхэд биелчих байх гэсэн бодолтой байна.

Хэдхэн хором гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч мөн ажлын их амжилт хүсье.

About Post Author