2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

“Тогтвортой хөгжлийн хамтын санаачилга, түншлэл-2022”  үндэсний чуулган Орхон аймагт болж байна

“Тогтвортой хөгжлийн хамтын санаачилга, түншлэл-2022”  үндэсний чуулган Орхон аймагт болж байна.  Төслийн оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх  чуулганы зорилго нь  үндэсний орон нутгийн сургуулийн төвшний хамтрагч байгууллагууд “Тогтвортой хөгжлийн зорилт 4”-ийн хэрэгжилтийн явцыг эргэн харах, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих юм. 
      2019-2023 он хүртэл хэрэгжих “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн гол зорилго нь бүх төвшний чадавхийг бэхжүүлэх. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг байгаль орчны хувьд экосистемээ хадгалсан, нийгэм соёлын хувьд шударга,эдийн засгийн хувьд үр ашигтай,  бодлогын хувьд тогтвортой нийгмийг цогцлоон байгуулах мэдлэг чадвар, үнэт зүйлс,  хадлага төлөвшилтэй болгох юм. 

        Бүх төвшний чадавхийг бэхжүүлэх нэг хэлбэр  нь орон нутаг хөгжлийн бодлого төлөвлөлт, баримт бичгүүддээ тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг тусгаж боловсролоор дамжуулан тогтвортой хөгжилд  хүрэх  юм. 
Төслийн удирдах зөвлөл (БОАЖЯ, БШУЯ, ШХА, СЯ)-ийн шийдвэрээр “Ногоон хөгжлийн бодлого”-д суурилсан тогтвортой хөгжлийн дунд хугацааны баримт бичгээ боловсруулан хэрэгжүүлж буй Орхон, Архангай, Булган, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Сонгино хайрхан дүүргийг төслийг хэрэгжүүлэх орон нутгаар тус, тус сонгосон.

      “Ногоон хөгжлийн бодлого”-д суурилсан аймаг, орон нутгийнхаа тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлого, үйл ажиллагаагаа тус төсөлтэй уялдуулж, хамтрагч талуудад дэмжлэг үзүүлэн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллаж байна.

   Аймгийн ерөнхий боловсролын дөрвөн сургууль уг төсөлд шалгарч төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь 14 дүгээр сургууль. Тус сургууль улсын хэмжээний загвар 30 сургууль болох зорилт тавин 2019 онд төсөл өгч шалгарснаар хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, сургуулийнхаа тогтмол зардлыг хэмнэж  дотор орчны бүх гэрлээ лед гэрлээр сольжээ. 
      Мөн “Эрчим хүч бидний амьдралд”, “Залга салга хэмнэ” төслийг бага, дунд ангийнхны дунд хоёр үе шаттай хэрэгжүүлж, хүүхдүүдэд  өөрийн амьдарч буй  орчиндоо зөв хэвшлийг бий болгох, бусдад эерэгээр нөлөөлөх дадлыг өгсөн байна.

 Тухайн сургуулиас эхлэх өөрчлөлт хамгийн чухал. Нэгж байгууллагын өөрчлөлтийн үр дүнд орон нутаг цаашлаад үндэсний хэмжээнд өөрчлөлт бий болно гэж Байгаль орчин мэдээлэл сургалтын төвийн захирал Э.Шинэцэцэг хэлсэн.

Чуулганаас хүрэх үр дүн:

  • ”Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үр шим хүртэгчдэд туршлага, сургамжаа хуваалцаж харилцан суралцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, бүх төвшний хамтын ажиллагаа, түншлэлийг эрчимжүүлэх, 
  • Монгол Улсын боловсролыг хувирган өөрчлөхөд чиглэсэн үндэсний хэмжээний нэгдсэн хэтийн зорилго, үүрэг амлалтыг тодорхойлох, улс орон нутгийн энэ чиглэлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах юм. 

About Post Author