2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 1000 давжээ

FILE PHOTO: Test tubes labelled "Monkeypox virus positive and negative" are seen in this illustration taken May 23, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

 Сармагчны цэцэг өвчин голчлон бүртгэгддэг Африкийн орнуудаас гадна илэрсэн уг өвчний тохиолдлын тоо 1000 давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээллээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, тэдгээр эндемик бус оронд сармагчны цэцэг өвчний эрсдэл бодитой болж байгаа ч одоогийн байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой байна. 


Сармагчны цэцэг өвчний тохиолдол тавдугаар сарын эхэн үеэс бүртгэгдэж эхэлснээсээ 29 оронд илрээд байгаа бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Т.Гебрейесус, энэ он гарсаар Африкт сармагчны цэцэг өвчний сэжигтэй 1400 гаруй тохиолдол илэрч, 66 өвчтөн нас барсан талаар мэдээлжээ. Үүнээс гадна зарим оронд олон нийтийн дунд тархаж буй шинж ажиглагдаж байгааг дурдсан байна. ДЭМБ сармагчны цэцгээр халдварласан хүмүүст гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчин илэрсэн орнууд

Америк тив

  • Аргентин /зургаадугаар сарын 2-ны байдлаар хоёр тохиолдол/,
  • Канад /зургаадугаар сарын 7-ны байдлаар 81 тохиолдол/,
  • Мексик /тавдугаар сарын 28-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • АНУ /зургаадугаар сарын 8-ны байдлаар 12 муж улсад 35 тохиолдол/

Европ

  • Австри /тавдугаар сарын 22-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • Бельги /тавдугаар сарын 20-нд анхны хоёр тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 5-ны байдлаар 17 тохиолдол/,
  • Чех /тавдугаар сарын 24-нд анхны хоёр тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 2-ны байдлаар 6 тохиолдол/,
  • Дани /тавдугаар сарын 23-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 3-ны байдлаар гурван тохиолдол/,
  • Финланд /тавдугаар сарын 27-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 2-ны байдлаар хоёр тохиолдол/,
  • Франц /зургаадугаар сарын 7-ны байдлаар 66 тохиолдол/,
  • Герман /тавдугаар сарын 20-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 7-ны байдлаар 80 тохиолдол/,
  • Гибралтар /зургаадугаар сарын 1-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • Унгар /тавдугаар сарын 31-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • Ирланд /тавдугаар сарын 28-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 7-ны байдлаар долоон тохиолдол/,
  • Итали /тавдугаар сарын 19-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 1-ний байдлаар 20 тохиолдол/,
  • Латви /зургаадугаар сарын 3-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • Мальта /зургаадугаар сарын 2-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • Нидерланд /тавдугаар сарын 20-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 7-ны байдлаар 54 тохиолдол/,
  • Норвег /тавдугаар сарын 31-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • Португал /зургаадугаар сарын 8-ны байдлаар 191 тохиолдол/,
  • Словени /тавдугаар сарын 24-нд анхны тохиолдол илэрснээс хойш нийт зургаан тохиолдол/,
  • Испани /зургаадугаар сарын 7-ны байдлаар 225 тохиолдол/,
  • Швед /тавдугаар сарын 19-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 2-ны байдлаар таван тохиолдол/,
  • Швейцар /тавдугаар сарын 21-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 7-ны байдлаар 10 тохиолдол/,
  • Их Британи /зургаадугаар сарын 7-ны байдлаар 321 тохиолдол/

Ойрхи Дорнод, Африк

  • Израил /тавдугаар сарын 21-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 2-ны байдлаар хоёр тохиолдол/,
  • Марокко /зургаадугаар сарын 2-нд анхны тохиолдол илэрсэн/,
  • АНЭУ /тавдугаар сарын 24-нд анхны тохиолдол илэрснээс хойш 13 тохиолдол/

Ази-Номхон далай

  • Австрали /тавдугаар сарын 20-нд анхны тохиолдол илэрсэн, зургаадугаар сарын 3-ны байдлаар зургаан тохиолдол/

About Post Author