Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөл шилдгээр шалгарлаа. Жил бүр улс орон даяар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Өнгөрөгч дөрөвдүгээр сард зарласан сарын аян, уралдаанд Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөл тэргүүн байр эзэлсэн байна.
Сарын аяны хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахаар “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор тэмдэглэсэн.
Мөн “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд зургаан салбараас тодруулснаас,
Төрийн болон үйлчилгээний салбарт Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэг, Уул, уурхай олборлолтын салбарт Ачит ихт ХХК тус тус шилдгээр шалгарсан байна.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ