2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОРХОН АЙМГИЙН БОЭТ-Д 250 ГАРУЙ СУВИЛАГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Олон улсын сувилагчдын өдрийг Монгол улсад 25 дахь жилдээ “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Орхон аймгийн БОЭТ-ийн сувилагч нар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн уриа, лоозон барьж иргэдэд ажил мэргэжлээ сурталчилсан юм. Аймгийн БОЭТ-д нийт 250 гаруй сувилагч нар ажилладаг. Нэг хүн 2-3 хүний ажлыг зэрэг хийж ачаалал аван ажилладаг. гэсэн хэдий ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, өвчтөндөө сэтгэл зүрхээрээ тусалсаар ирсэн. цар тахалтай хүнд цаг үед эмчийн найдвартай ар тал болж хамтдаа даван гарсан. Ард иргэдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг сувилагч нартаа “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэнд хүргэе.

About Post Author