2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОРХОН АЙМГИЙН БОЭТ АНГИОГРАФЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан судасны эмгэг буюу зүрхний шигдээс, захын судасны бөглөрөө, тархины цус харвалт зэрэг өвчлөл байдаг байна. Орхон аймгийн хэмжээнд уг өвчлөлөөр жилдээ 1200 гаруй иргэн Улаанбаатар хотыг зорьдог байна. Ангиографийн оношилгоо эмчилгээ нь зөвхөн улсын гуравдугаар төв эмнэлэгт хийгддэг байсан. Харин 2020 оноос хойш улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж эхэлсэн бол одооноос эхэлж Орхон аймагт оношилгоо эмчилгээ хийж эхэллээ.

Одоогоор Ангиографийн оношилгоо эмчилгээний тасагт ажиллах хоёр эмч нэг техникч, нэг сувилагчийг бэлтгэсэн байна. Цаашлаад Улсын төв эмнэлгээс мэргэжлийн эмч эмнэлгийн ажилчдыг авчран өөрсийн эмч ажилчдыг мэргэшүүлэх юм. Мөн БОЭТ-ийн дүрс оношлогооны хэсгийг бүрэн засварлаж тоног төхөөрөмжийг нэмж суурилуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ жил Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 13 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгджээ.

About Post Author