Энэ жил Орхон аймгийн хэмжээнд 1188 хүүхэд ЭЕШ өгнө. Үүний 165 нь өнгөрсөн оны төгсөгчид.
ЭЕШ энэ сарын 23 өдөр түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. 24-нд хими, газар зүй, нийгэм, 25-нд биологи, математик, 26-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар дуусах юм.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна. Шалгалтыг Улаанбаатарын цагаар 10 цагт улс даяар зэрэг эхлүүлнэ. Бүх шалгалт Улаанбаатарын цагаар зэрэг эхэлж, зэрэг дуусах юм. /шалгалтын хуваарийг зургаар хавсаргав/

Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Э.Чинбат: Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог