2022 оны 8 сарын 11
19.2°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОРХОН АЙМАГТ НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН XXIV ОЛИМПИАД БОЛЖ БАЙНА

Аймгийн 2022 оны тодотгосон төсвийн төслийг ИТХ-ын IX  хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн орлого 10,9 тэрбум төгрөгөөр давж, төсвийг 3,3 тэрбум төгрөгөөр хэмнэж он дамжин хийгдэх хөрөнгө оруулалтын зардалд 4,1 тэрбум төгрөг, төсвийн шилжих үлдэгдэл 18,6 тэрбум  төгрөгөөр гарсан байна. Төсвийн орлого давахад хүн амын орлогын албан татвар 3,2 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар 3,5 тэрбум  төгрөг бүрдүүлсэн нь нөлөөлөх  гол хүчин зүйлс болсон  байна.Төсвийн тодотголд Уртын гол багт баригдах 260 айлын 5 блок орон сууцны цогцолбор, Баян-Өндөр, Жаргалант сумын Е-Mongolia төвийн засварын хөрөнгө оруулалт тусгагджээ.  Мөн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн засварын ажилд 339 сая төгрөг тусгасан байна. Тус сургуультай холбоотой  асуудал шийдэгдээгүй байхад засварын мөнгө  ямар учраас  төсөвлөсөн талаар төлөөлөгчид  тайлбар асуухад  Засаг дарга С.Батжаргал “Гүйцэтгэгч компанитай холбоотой асуудал шийдэгдээгүй шүүх дээр яваа. Тэр болтол хүүхдүүд хохироод байна. Энэ зундаа багтаж сургуулийн засварын ажлыг эхлүүлж, намар гэхэд дуусгах ёстой. Хүүхдүүд хохирч болохгүй” гэх тайлбарыг өгөв. 

“Цахим-Эрдэнэт” хөтөлбөрийг  аймгийн ИТХ-аар батлаад жил болж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлэх зорилт тавиад байгаа юм. Тухайлбал,  “Смарт Эрдэнэт” аппликейшнийг бий болгоно. Ингэснээр  иргэд төрийн үйлчилгээг бүхий л чиглэлээр авах боломжтой болохоос гадна төлбөр тооцоо хийхэд хялбар болох юм. Түүнчлэн төсвийн тодотголд Бүрэн бүст багийн Саруул болон Залуус хотхоны авто зам, шугам сүлжээний засварын ажлын санхүүжилт, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зардал зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр баталлаа.

About Post Author