2022 оны 8 сарын 11
19.8°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Орхон аймагт 344 гэмт хэрэг гарчээ

Орхон аймагт 344 гэмт хэрэгт 205 хүн холбогдсон байна

2022 оны эхний улирлын байдлаар Орхон аймагт 344 гэмт хэрэгт 205 хүн холбогдож шалгагдсан байна. Нийт бүртгэгдсэн хэргүүдийг ангилбал хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг 110, залилах гэмт хэрэг 90 гаруй, хөрөнгө завших хэрэг 69, хулгайлах 20, дээрэмдэх 10 хэрэг үйлдэгджээ.

Түүнчлэн хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг 5, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1, малын хулгайн гэмт хэрэг 37 бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэгт холбогдогч 48.6 хувиар, бүртгэгдсэн хэрэг 83 хувиар өссөн гэдгийн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ

About Post Author