2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОРХОН АЙМАГТ НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН XXIV ОЛИМПИАД БОЛЖ БАЙНА

 Орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаа нийгмийн ухааны улсын 24-р олимпиад өнөөдөр Орхон аймагт нээлтээ хийлээ.
Уг олимпиад нь бүрэн дунд боловсролын нийгмийн ухааны хичээлийн ач холбогдлыг сурталчлах, сонирхон судлах сурагчдын тоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, бодит чадварыг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
       Олимпиадад 21 аймаг 9 дүүргийн 31 багш 31 сурагч оролцоно. Олимпиадын сорилыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны 6 үндсэн бүлгээс бүрдсэн тест болон, эссэ бичих хэлбэрээр 2 үе шаттайгаар явагдах бөгөөд нийлбэр дүнгээр шалгаруулалт явагдана.
      Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Бумансор, БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт, нийгмийн ухааны улсын олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга, МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Т.Нэмэхжаргал, нийгмийн ухааны улсын олимпиадыг зохион байгуулах дэд хорооны нарийн бичгийн дарга МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхимийн багш н.Батзаяа, Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн эрхлэгч н.Пүрэвсүрэн, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн н.Гажиддулам, Боловсролын үнэлгээний төвийн түүх нийгмийн ухааны мэргэжилтэн н.Батсүх зэрэг албаны хүмүүс оролцож байна.
        Нийгмийн ухааны хичээл нь ерөнхий боловсролын 7-12-р ангид ордог бөгөөд улсын олимпиадад зөвхөн 12-р ангийн сурагчид оролцох боломжтой байдаг ажээ.

эх сурвалж: erdenet.mn

About Post Author