2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Орхон аймагт боловсролын салбарын “Төсвийн шинэчлэл” 2022 уулзалт болж байна

Өнөөдөр Орхон аймагт боловсролын салбарын “Төсвийн шинэчлэл” 2022 уулзалт болж байна. Тус уулзалтыг Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, Шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулж байна. 
“Төсвийн шинэчлэл” 2022 уулзалтыг өнгөрсөн тавдугаар сарын 13-наас эхлэн орон даяар эхлүүлсэн. Тус уулзалтаар боловсролын салбарын төсөв, хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг салбарын багш, ажилчдад өглөө. 
Тодруулбал, 2022 онд боловсролын салбарт хийгдэж буй төсвийн шинэчлэлийн хүрээнд нэг хүүхдийг сургах хувьсах зардал шинэчлэгдэж, багш ажилтны цалин урамшуулал, багшийн хөгжил, эрүүл мэндийг дэмжсэн зардлыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн 150 гаруй сургуульд сэтгэл зүйч ажиллуулсан нь үр дүнтэй ажил болсныг онцлон танилцууллаа.  Түүнчлэн боловсролын байгууллага бүр бүр батлагдсан төсвөө багш, ажилтан нэг бүрийнхээ оролцоотой хэрхэн төлөвлөх, хуваарилах зарцуулах талаар зөвлөмж өглөө. 
Орхон аймагт боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол Шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөллийг оролцуулан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

About Post Author