2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОРОС СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Орос 19 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн дөрвөн бүлэгт элсэн орсон 105 сурагч энэ өдөр эцэг, эхдээ сурсан мэдсэнээ тайлагнаж, урлагийн тоглолт үзүүлсэн юм. Түүнээс гадна багш нар амжилттай сурсан бяцхан сурагчдадаа дурсгалын зүйлс гардуулсан. Эрхлэн наадах тоглоомоо орхин эрдмийн оргил өөд тэмүүлсэн энхрий бяцхан хүүхдүүдийн үсэглэлийн баяр дуу хууртай, инээд хөөртэй, хайр бахархлаар дүүрэн болж өнгөрлөө. 


       Эхний жил хүүхдүүдийг сургуулийн орчинд дасгах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сурч хүмүүжих, амжилт гаргах бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ зан төлөвийн суурь тавигддаг үе учраас эцэг, эхчүүдтэйгээ хамтран хичээн ажилладгаа Орос 19 дүгээр сургуулийн багш, удирдлагууд хэлсэн юм. Харин эрмийн баярт оролцсон эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд багачууд нь орос хэлээр уншиж, бичиж сурсанд баяртай байгаагаа илэрхийлэв. 
       Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Орос сургуульд 663 хүүхэд суралцаж байна. 

About Post Author