2022 оны 8 сарын 11
19.1°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Оны эхний дөрвөн сард эрдэс баялгийн салбараас төсөвт 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 5,269.1 тэрбум төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,187.7 тэрбум төгрөг байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харвал:

  • Уул уурхай, олборлох салбар 1,161.4 тэрбум төгрөг буюу 22 хувь
  • Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 8.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь
  • Бусад орлого 16.3 тэрбум төгрөг буюу 0.3 хувь байна. 

Уул уурхай, олборлох салбараас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 1,161.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн аж. Тодруулбал,

  • Зэс 606.8 тэрбум төгрөг
  • Нүүрс 427.3 тэрбум төгрөг
  • Алт 57.5 тэрбум төгрөг
  • Цайр 28.5 тэрбум төгрөг
  • Төмөр 18.4 тэрбум төгрөг
  • Хайлуур жонш 7.1 тэрбум төгрөг
  • Бусад ашигт малтмал 15.8 тэрбум төгрөг

Түүнчлэн ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

  • Нүүрс 105.6 (32.8%) тэрбум төгрөг
  • Алт 15.2 (35.9%) тэрбум төгрөг
  • Бусад 3.9 (32.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. 

About Post Author