2022 оны 8 сарын 11
19.5°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНЭЭС БОЛЖ ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ ОГЦОМ НЭМЭГДЭЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт манай сайт бага насны хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл буурахгүй байгаа талаар мэдээлэл хүргэсэн. Гэтэл өвчлөлийн тоо хоёр долоо хоногийн дотор огцом нэмэгджээ. БОЭТ-ийн Хүүхдийн тасгаар 800 гаруй хүүхэд үзүүлж байсан бол одоогийн байдлаар 1300 гаруй хүүхэд үзүүлж, 4/1 хувь нь хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдийн 90 хувийг 0-4 насныхан эзэлж байна. Амьсгалын замын халдварт өвчин нийт өвчлөлийн 95 хувийг эзэлж байгаа аж. Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь олон нийтийн арга хэмжээг ихээр зохион байгуулж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй оролцуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүүхдүүдийн дунд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаатай холбоотой хэмээн БЭОТ-ын дарга Ц.Наран-Эрдэнэ мэдээллээ. Иймээс өвчлөл буурах хүртэл олон нийтийн арга хэмжээг зохион байгуулалтай хийх, аль болох зохион байгуулахгүй байх, бага насны хүүхдийн дархлааг дэмжих, эцэг эхийн хараа хяналт, халамж асаргааг нэмэгдүүлэхийг уриаллаа.

About Post Author