2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ОРХОН АЙМГИЙН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ

Аймгийн хэмжээнд Тод од болон БэБэ од гэсэн хоёр автобусны компаний 36 автобус 6 чиглэлд явдаг. Үүнээс 17 автобус нь ашиглалтын хугацаа дууссан. Иймээс орон нутгийн 2 тэрбум 280сая төгрөгөөр 12 автобус авч өгөхөөр болжээ.

Шинээр ирж буй автобуснуудыг хувийн хэвшилд шилжүүлж өгөх эсвэл хамгийн их ачаалалтай ажилладаг чиглэлд нэмэгдлээр явуулах эсэх дээх аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд судалгаа хийж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга С.Даваадорж ярлаа.

Түүнчлэн нийтийн тээвэрт явж байгаа бүх автобусыг картын системд шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Мөн нэмэлтээр камержуулах, GPS суулгах ажил хийгдэж байна. Энэхүү ажил жигдрэхээр аймгийн хэмжээнд аль чиглэлд явж байгаа автобусанд ачаалал их ирж байгааг бодитойгоор тодорхойлох боломж бүрдэх юм байна.

About Post Author