Баяр наадмын нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, сугалааны бүртгэлийг энэ сарын 28-нд буюу маргааш цахимаар зохион байгуулна.
Нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид www.erdenet.mn албан ёсны цахим хуудсанд нэвтэрч вэбсайт хэсэгт дарахад…
- Баяр наадмын үеэр ажиллах нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн цахим бүртгэл,
- Баяр наадмын үeэр ажиллах худалдаа, үйлчилгээ, сугалаа эрхлэгчдийн цахим бүртгэл” гэсэн хоёр цэснээс ажиллах чиглэлээ сонгоод асуумжийг үнэн зөв бөглөж, скайнeрдаж бэлдсэн бүрдүүлэх бичиг баримтыг хавсаргана.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Нийтийн хоолны чиглэлээр
- Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хүсэлт, холбогдох утасны дугаар
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Тогоочийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Тогооч, ажилчдын эрүүл мэндийн цэнхэр дэвтэр баталгаажсан байх
- Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлийн хуудас
Жич: Баяр наадмын үеэр нийтийн хоолны чиглэлээр /хуушуур, шорлог / үйл ажиллагааг зөвхөнн Мэргэжлийн Хяналтын Газрын Хүнсний мэдээллийн санд бүртгэлтэй, байнгын үйл ажиллагаа явуулдаг, хоолны дээжний шинжилгээнд тогтмол хамрагддаг ААН байна. Иргэнд зөвшөөрөл олгохгүй.
Худалдаа, үйлчилгээ, сугалааны чиглэлээр
- Аж ахуйн нэгж, иргэний хүсэлт, утасны дугаар
- ААН-ийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
- Эрүүл мэндийн шинжилгээний, дэвтрийн хуулбар /Зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид/
Хөдөлгөөнт болон хийлдэг тоглоом, фото зургийн үйлчилгээ эрхлэгчид хүсэлтээ Баян-Өндөр сумын ЗДТГ-ын 208 тоот, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд гаргана. /Цахимаар бүртгэхгүй/.
Цахим бүртгэл энэ сарын 28-ны 08:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана.
АНХААРУУЛГА:
Материал дутуу бол бүртгэлд орж, баталгаажихгүй. Нэг аж ахуйн нэгж, үйлчилгээний газарт нэг зөвшөөрөл олгоно.
Орхон аймгийн Баяр наадмын комиссын ХУДАЛДАА, ТЭЭВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН ДЭД КОМИСС
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ