2022 оны 8 сарын 11
19.4°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “СУВИЛАХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн яам, Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын хооронд хэрэгжиж буй “Монголын эмч ба сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ын хоёр дахь үе шат өнөөдөр Орхон аймагт эхэллээ.
     Төслийн нэгдүгээр үе шат 2015 оноос 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжсэн бөгөөд сувилахуй, эх барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригчийг ажлын  байран дээр сургаж дадлагажуулах, сургалтын удирдамж  хөтөлбөрийг боловсруулах, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Монгол Улсад  2021 оны байдлаар нийт 57 мянган эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Үүний 13473 нь сувилагч байгаа юм. Орхон аймагт 1692 ажилтан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагаас 419 нь сувилагч байна.


     Төслийн эхний үе шатанд хэрэгжсэн “Анхан ба хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төсөл нь төслийн загвар аймаг БОЭТ-д амжилттай хэрэгжсэн. Тэр утгаараа Орхон аймаг  орон нутгийн эрүүл мэндийн  байгууллагуудаас анхлан төгсөлтийн дараах сургалт явуулж байсан туршлагатай, багшлах хүний нөөцтэй аймаг гэж үзэн төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж байгааг албаныхан онцолж байв. 
    Энэ удаагийн төсөлд 24 сувилагч хамрагдаж байгаа бөгөөд 15 нь БОЭТ-өөс бусад нь Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгаас оролцож байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд сувилагч мэргэжилтний үүрэг оролцоо асар их. Тиймээс ур чадвартай сувилагч нарыг төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэх, шинэ сувилагчийг сургахад энэхүү төсөл нь ихээхэн чухал ач холбогдолтой юм.
Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Засаг дарга С.Батжаргал, төслийг амжилттай үргэлжлүүлэн удирдаж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байгаа “ЖАЙКА”-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийн Акаши сан, Сугавара нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “СУВИЛАХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

About Post Author