2022 оны 8 сарын 11
19.5°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

МОНГОЛ УЛСАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 13,692 ИРГЭН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Манай улсад 2021 оны эцсээр хөгжлийн бэрхшээлтэй 106,169 иргэн байгааг Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Үүний 9,865 нь 0-15 насны хүүхдүүд байна. Тэдний

  • 4,307 нь ерөнхий боловсролын сургуульд 
  • 1,208 нь ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцаж байгаа бол
  • 2,818 нь сургуульд огт хамрагдаагүй байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлийг төрлөөр нь авч үзвэл хөдөлгөөний болон сэтгэцийн эмгэг давамгайлж байгаа юм. Мөн эдгээр иргэний 12.8 хувь буюу 13,692 нь хөдөлмөр эрхэлдэг бол 30,946 нь байнгын асаргаанд байдаг аж.

About Post Author