Эрдэнэт хотын 45 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт 45” инженерүүдийн зөвөлгөөн боллоо. Тус зөвлөгөөнд цахим болон танхимаар 700 гаруй инженер, техникийн ажилтнууд оролцож байна. Түүнчлэн уг зөвлөгөөнд инженер болох хүсэл мөрөөдөлтэй ЕБ-ын IV сургуулийн сурагчид өөрсдийн бүтээсэн ухаалаг роботоо танилцуулж байна.

Уг “Эрдэнэт 45” инженерүүдийн зөвлөгөөнөөр Эрдэнэт хотын дэд бүтцийг сайжруулах талаар хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд болон “Эрдэнэт хотын хөгжлийн төлөвлөгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэлүүдийг танилцууллаа.

Хотын хөгжил дэд бүтцийн асуудлаас эхэлдэг. Дэд бүтцийн асуудал инженерүүдтэй холбоотой байдаг. Иймд цаашид залуу инженерүүдийг сэдэлжүүлэх, урам зориг өгөх, дэмжиж ажиллах тал дээр хамтарч ажиллах нөөц бололцоо байгааг аймгийн Засаг дарга уг зөвлөгөөний үеэр онцоллоо.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ