2022 оны 8 сарын 11
19.2°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

Иргэдийн гомдлыг цахимаар хүлээн авдаг боллоо

“Цахим Эрдэнэт – 1” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудад иргэдээс ирэх өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, цахимаар шийдвэрлэх боломжтой irgen.erdenet.mn сайтыг ашиглалтад орууллаа. http://irgen.erdenet.mn/ Иргэдээс ирэх санал, гомдлыг шийдвэрлэх явц цахим болсноор шийдвэрлэх процесс ил тод болох, аль төрийн байгууллагын мэргэжилтэнд тухайн гомдол, өргөдөл очсон талаарх мэдээллийг харах боломж бүрдэх юм. Мөн өөрийн биеэр өргөдөл бичих шаардлагагүй бөгөөд өөрийн гараар бичсэн бичвэрийн зургийг дарах, сканердаж илгээх бүрэн боломжтой болох юм. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон бусад асуудлаар нийт 16 мянга орчим өргөдөл, гомдол иржээ. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд 2000 гаруй гомдол, санал ирдэг байна.

About Post Author