2022 оны 8 сарын 11
19.6°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

ЗУРГААДУГААР САРЫН 1-НД  АМАРЫН ТАЛБАЙД 500 ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУ ЭГШИГЛЭНЭ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн соёл урлагийн хөтөлбөрийн талаар Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Коронавирус цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлгүй өнжсөн. Энэ жил хүүхэд бүрт хүртээмжтэй, сонирхолтой байхаар олон төрлийн арга хэмжээг  зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар мэдээлэв. 

     Зургаадугаар сарын 1-ны 11 цагт Амарын талбайд Орхон аймгийн 500 хүүхэд багачууд “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна” найрал дуугаар Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг эхлүүлж аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын урлагийн тоглолтоор үргэлжилнэ. Мөн уран зураг, сагс гэх мэт олон төрлийн тэмцээн уралдаан болох юм.
       Үдээс хойш 15 цагаас Амарын талбайд байрлуулсан тайз дэлгэц чөлөөтэй байх учир албан байгууллагууд хүүхэд багачуудаа баярлуулахад нээлттэй байхыг зохион байгуулагчид хэллээ.
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд  14 цагаас  баярын арга хэмжээ үргэлжлэх бөгөөд OPEN MIC, шүлэг, бүжгийн тэмцээн болох учир аав, ээжүүд хүүхдүүдээ сонирхсон тэмцээнд оролцуулах боломжтой талаар Эгшиглэн соёлын төвийн эрхлэгч Б.Буянжаргал мэдээлэл өглөө. 

Мөн энэ сарын 27 буюу маргааш аймгийн Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Хөх Монгол цогцолборт болно.  
 

About Post Author