
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдүүд ротовирусийн халдвар буюу суулгалт өвчнөөр өвдөх тохиолдол эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос эхлэн эмнэлэгт хандах хүүхдүүд, эцэг эхчүүдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Уг халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин хэмээн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Иймд эхний ээлжинд Орхон аймгийн зорилтот бүлгийн 100 хүүхдэд ротовирусийн эсрэг гурван тунт вакцин хийхээр төлөвлөжээ.
Ротовирус нь цустай гүйлгэх, усархаг гүйлгэх, хоол боловсруулах тогтолцоогоор шууд гаргах, халуурах, хоолонд дургүй байх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Уг вирус нь бохир гараар их халдварладаг учир гарын ариун цэврийг сайтар сахих, ундны усыг буцалгаж хэрэглэх, 0-2 хүртэлх насны хүүхдийг угжаар хооллох, ахуйн хэрэглээний зүйлсийг ариутгах зэргээр уг вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ