Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ.
“Дайнаас болж тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвлийг бид туулж байна. Энэ үеэр бид байгалийн хий болон нүүрсээ хилийн чанадад зарахгүй. Дотоодын олборлолтоо дотоодын хэрэгцээнд зарцуулах болно” гэж тэрээр иргэддээ хандан хэлсэн байна.
Мягмар гарагт Ерөнхий сайд Денис Шмыгаль Украины уурхайнуудад нүүрсний олборлолт гурав дахин буурсан гэв. Тэрээр Украин улс түүхэн дэх хамгийн хүнд өвлийг давахаар бэлдэж байна гэжээ.
Засгийн газраас Нафтогаз компанид өвлийн эхэн гэхэд агуулахад 19 тэрбум шоо метрээс багагүй хэмжээний байгалийн хийн нөөцлөх үүрэг өгчээ. Шмыгалийн хэлснээр, зургадугаар сарын 1-ний байдлаар тус улсын газар доорх агуулахад 10 тэрбум шоо метр нөөц байгаа аж.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ