2022 оны 8 сарын 11
19.8°C

Эрдэнэт пост

ИРГЭН ТАНЫ МЭДЭХ ЭРХИЙН ТӨЛӨӨ

В.ЗЕЛЕНСКИЙ: УКРАИН ЭДИЙН ЗАСГИЙН АЛДАГДЛАА НӨХӨХИЙН ТУЛД САРД 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.04.21/ Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хаврын чуулга уулзалтын бага хуралд цахимаар оролцох үеэрээ “Украин эдийн засгийн алдагдлаа нөхөхийн тулд сард 7 тэрбум ам.доллар шаардлагатай” хэмээгээд ирээдүйд улс орноо сэргээн босгоход “дахин хэдэн зуун тэрбум доллар” шаардлагатай болно гэж мэдэгджээ. Харин Дэлхийн банкны тэргүүн Д.Малпасс, Украины барилга байгууламж, дэд бүтцэд учирсан хохирол 60 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ тоо өснө гэж мэдэгджээ. Мөн Ерөнхий сайд Шмихал, “Украины эдийн засгийг сэргээж, өөрчлөхөд 600 орчим тэрбум ам.доллар шаардлагатай” гэж хэлжээ.

Эх сурвалж: Varlamov news

About Post Author