Манай аймаг газар нутаг жижигтэй хүн ам ихтэй. Тиймээс бэлчээрийн газар дутмаг бөгөөд малын тоог бэлчээрийн газартай харьцуулахад нийт малын 30 хувь нь бэлчих газартай, 70 хувь нь бэлчих газаргүй гэж хэлж болно. Иймээс Жаргалант сумын 41 малчин өрхийн 5900 орчим мал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд өвөлждөг байна. Иймээс хоёр сум хамтран ажиллах гэрээ байгуулж малын тоо толгойн татварыг малчин өрхөөс хувааж авахаар болжээ. Жишээ нь: хонины татвар 300 төгрөг үүний 150 төгрөгийг Жаргалант суманд, 150 төгрөгийг Баруунбүрэн суманд тушаах юм.
Жаргалант сум малын тоо толгойн албан татварыг адуу-1000, тэмээ, үхэр, ямаа-500, хонь-300 төгрөг байхаар тогтоожээ. Өнгөрсөн 2021 онд тус сум 18 сая төгрөг төвлөрүүлсэн байна. малын тоо толгойн албан татварын хуулиараа тухайн татварын мөнгө малчин өрх, болон бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулагдах ёстой учир Жаргалант сум зөвхөн малчиддаа 1.5га газар ногоон тэжээл тархи эрх олгож, тухайн газрыг хашаалуулж өгөхөөр төлөвлөжээ. Энэ жилийн тухайд малын тоо толгойн албан татварт 32 сая төгрөг төвлөрүүлэхээр тогтоогджээ.
Өнгөрсөн онд Орхон аймгийн татварын алба малын тоо толгойн хуулийн хэрэгжилтийн хүрээнд 53 сая төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 40 орчим сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Хамааралтай мэдээ
Баяр наадмын өдрүүдэд иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн гурван чиглэлд түр маршрут баталлаа
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөр
Тугалчин бор хүүгийн мөрөөдөл биелжээ